Мишээл экспо төвийн "Street food" хэсэгт гал гарчээ

Мишээл экспо төвийн "Street food " хоолны газрын дээврийн хэсэгт гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл-Экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 06:28 цагт онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Street food хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан.

Гал түймэр гарсан шалтгаан, нөхцлийг тогтоохоор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, галын шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

420C6E80 8709 4E47 AD34 244A72D9966B 77av4y1nj3frrcrhmz4t9idtuk2i8sk3qgza19sa79c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.