Нулимс асгаруулагч цацагдсан сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэв

Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" цогцолборын хичээлийн А байрны нэг давхарт нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий цацагдаж тухайн сургуулийн нэгдүгээр ээлжийн 1200 гаруй сурагчдын 150 гаруй нь эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Тэгвэл мэргэжлийн байгууллагууд бүтэн өдөр ажиллаж сургууль дотор ямар нэгэн хорт хий агаарт тархсан зүйлгүй тул сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж болох дүгнэлт гаргажээ.

1bc77f21c3b34d1274bac6cf3f55fa1f

Уг үйлдлийг тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С үйлдсэн бөгөөд эмэгтэй Э-ийн цүнхнээс авч цацжээ.

Өдрийн 15.00 цагийн орчимд 94 хүүхэд 8 том хүн эмнэлэгийн тусламж авч байсан бол оройн 17.00 цагийн мэдээллээр 6-12 дугаар ангийн 142 сурагч, 16 багш, ажилтан нийт 158 хүн хоолой боогдох, амьсгал бачуурах, ханиалгах, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх шинж тэмдэг, зовуурьтай эмнэлэгт хүргэгдэн тусламж үйлчилгээ авчээ.

0fcb348e3c77ed5495ea027adb449100

19:00 цагийн байдлаар гурван сурагч хүүхдийн тасгийн түр ажиглалтад байсан бөгөөд бусад багш, сурагч ажилчид эмнэлэгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө авсаны дараа гэртээ харьжээ.

Гэхдээ нөхцөл байдлаас үүдэн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өнөөдөр шуурхай байдалд шилжин шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж шаардлагатай тохиолдолд ирсэн багш, сурагч, ажилтнуудад тусламж үйлчилгээг үргэлжлүүлэх ажээ.

Тухайн сургууль нь химийн лабораторитой бөгөөд гурван давхарт байрлах химийн лабораториас ямар нэг бодис алдагдаагүй нь мөн тогтоогдсон аж.

636a69d04249d

Тиймээс маргаашнаас хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд айж, сандрах зүйлгүй гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдлээ.

Амьсгал боогдуулагч нулимс асгаруулагч биедээ авч явсан сурагч Э нь өмнө нь Улаанбаатар хотод халдлагад өртөж байсан аж. Давтлага, дугуйлан зэргээс шалтгаалан сургууль дээрээ оройтох тохиолдол их гардаг тул үеэл ах нь биеийг нь хамгаалах зорилгоор уг зүйлийг дүүдээ хотоос авч өгч явуулсан гэж мэдүүлжээ.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг аймгийн удирдлагууд зөвлөж байна.

265e16722360ec5f38297fe671793e40

Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй аж. Нулимс асгаруулагч хий нь хоромын төдийд хүний амьсгал боогдуулж нулимс асгаруулдаг.

Гэхдээ 20-30 минутын дараа биеэс гадагшилдаг аж.

7bee5e8ccfd54b454b7f253d96ce5473

 Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.