СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБЕГ-ын албан тушаалтнууд эхнээсээ ял шийтгүүлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Улсын бүртгэлийн байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн хэргийг АТГ-ынхан шалгаж, заримыг нь шүүхээр хэлэлцэн ял шийтгэжээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Золзаяа нь УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон юм. Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Т.Н гэх эмэгтэйд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Уг нь хууль журмаараа бол манай улсаас БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж, паспорт авах хүсэлт гаргах ёстой байдаг. Гэвч УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан байсан Б.Золзаяа хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, итгэмжлэлгүй хүнд, дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй паспорт гаргаж өгсөн юм байна.

Өөрөөр хэлбэл, аж. НПГ-аас Б.Золзаяад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. . Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр шүүх хурлаас өмнө дээрх бүртгэгч ажлаасаа нэг жилийн хугацаатай чөлөө авсан гэнэ. Гэм буруутайг нь шүүх тогтоосон албан тушаалтандаа УБЕГ-ынхан жилийн чөлөө өгсөн нь үнэн бол уг шийдвэрээ эргэж нэг харах ёстой болов уу.

УБЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарыг өнгөрсөн есдүгээр сард хууль сахиулагчид саатуулан, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Нямдорж нь гадаад паспорт гаргах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн бүртгэлийн бичиг баримтыг шилжүүлэх зэрэг нэг бус удаагийн үйлдэлдээ хахууль авсныг хууль сахиулагчид тогтоосон аж. Харин Д.Чинтулга нь энэ оны наймдугаар сард XI хорооллын нутаг дахь “Бон апитет” рестораны тусгай зочны өрөөнд иргэн Г.Цацралаас найман сая төгрөгийн хахууль авч, түүнийгээ Ж.Нямдоржид дамжуулан, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийг мөрдөгчид тогтоосон байна. Тиймээс Ж.Нямдорж, Д.Чинтулга нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зз
1 жилийн өмнө
202.21.108.204

Залуучууд маш их шуналтай юмаа.хууль дүрэмээ мэддэггүй юм уу.эсвэл тэнэг юм уу.авилга авах гэж ажилд ордог юм уу

ЛЛ
1 жилийн өмнө
192.82.92.153

Хэлтсийн дарга хүүхэн нь зүгээр үлдэж байгаа юм уу адилхан гар шүү дээ гэхдээ тэр одоо хүртэл гаргаж байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.