Монголын эмэгтэй боксчид 3 цом, 3 алтан медаль хүртжээ

Герман улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй боксчид 3 цом, 3 алтан медалийн эзэд болжээ.

Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-ын жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртжээ. Шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа тус тэмцээний шилдэг техниктэй тамирчнаар тодорсон бол залуу тамирчин Н.Оюун-Эрдэнэ хүрэл медальтан болжээ.

Эрэгтэй тамирчдаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар болон 52 кг-ын жинд залуу тамирчин Л.Даваадорж нар хүч үзэж, Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Мөн О.Тулга, Т.Энхтөр дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн эзэд болсон байна.

111

122

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.