?Ж.Батжаргал: Даатгалын салбар жилд 140 их наядын үнэлгээтэй эрсдэлийг хүлээж авдаг
Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадам болж байна. Энэ удаагийн тэмцээнд даатгалын салбарын 19 байгууллагын 500 гаруй баг тамирчид спортын зургаан төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Монголын даатгалын холбооны ерөнхий захирал Ж.Батжаргал:
-Цар тахлын улмаас уламжлалт энэхүү тэмцээнээ зохион байгуулалгүй хоёр жилийн хугацаанд завсарласан. Энэ удаагийн тэмцээнийг даатгалын салбарын залуучууд маань нэлээн хүлээлттэй байсан. 15 дахь удаагийн тэмцээнээ спортын зургаан төрлөөр хийж байна. Оролцогч залуус бүгд хурд хүч, спортын авьяас чадвартай тул тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй болж байна.
Даатгалын салбар хурдацтай хөгжихийн хэрээр иргэдийн даатгалд итгэх итгэл нэмэгдсэн. Даатгалын үйл ажиллагаа цахимжиж хурдан хугацаанд шийдвэрлэгдэж байна. Үйлчилгээ сайжрахын хэрээр иргэдийн даатгалд эрсдэлээ шилжүүлэх сонирхол нэмэгдсэн. Даатгалын салбар жилд 140 гаруй их наядын үнэлгээтэй эрсдэлийг хүлээн авдаг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.