Б.Халиунболд хүүгийн эмчилгээний зардалд 260 сая төгрөг цугларч, Тайланд улсыг зорьжээ

13 настай ихэр хүүхдүүдийн нэг Б.Халиунболд аварга эс ихтэй ясны хорт хавдар гэх өвчнөөр оношлогдож, гадаадад эмчилгээнд явахын тулд 500 сая төгрөг шаардлагатай байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл хандивын аян эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 260 сая төгрөг цугларчээ. Улмаар Б.Халиунболд хүү аавынхаа хамтаар нэн яаралтай эхний эмчилгээндээ орохоор өнөө өглөө Тайланд улсыг зорьжээ.

Эмчилгээний зардалд дахин 240 сая төгрөг дутуу байгаа учир Г.Баттулгын гэр бүлийн зүгээс хүүгээ эрүүл болгохын тулд гэр, машинаа зараад байгаа юм.

Эмчилгээний 500 сая төгрөг бүрдтэл сайхан сэтгэлт ард түмнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 5498270654 Ээж Р.Пүрэвсүрэн

88AE18C6 D861 4773 96A5 51CCBA19A9F9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.