СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тусламжийг татвараас чөлөөлдөг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Иргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан аж. 

Уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.

Иргэн Амар үүнийг эс зөвшөөрч, “Д” ТӨХК-д холбогдуулан, “нэг удаагийн буцалтгүй тусламжаас татварт суутган авсан 2,694,040 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Д” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… Амарт  олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвар ногдох орлогод хамаарах бөгөөд уг татварыг суутган авч, татварын албаны дансанд тушаасан тул Амарын  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд, хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан байдаг

Иймд шүүхээс иргэн Амарын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр авч байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Амарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Д” ТӨХК-ийн нэг удаагийн буцалтгүй тусламжаас татвар суутган авсан үйлдлийг үндэслэлгүй гэж дүгнэн, “Д” ТӨХК-аас 2,694,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Амарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Хураангүй бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sarantuga
1 жилийн өмнө
64.119.21.35

Tsergin gazar engineer 15 jil aillaad butsaltgui tusalmj gej 8say 200 tog avaa inge Vahn zov u

Зочин
1 жилийн өмнө
103.26.195.186

Асуудлыг зөв шийдвэрлэж өгч байгаад талархъя

Монгол залуу
1 жилийн өмнө
112.72.14.180

Хувийн байгууллагууд бас ингэж өгдөг болчихвол сайхан л байна.

Зочин
1 жилийн өмнө
192.166.244.129

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

Зочин
1 жилийн өмнө
192.166.244.129

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.