Хавчуулагдсан иргэдийг автомашинаас гаргаж, амь насыг нь эрсдэлээс хамгаалжээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 2 автомашин мөргөлдсний улмаас хавчуулагдсан 1 том хүн, 1 бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 1 том хүн, 1 бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас орон нутгийн зам халтиргаа гулгаатай ихтэй, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа тул жолооч, зорчигчид замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

111

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.