Х.Нямбаатар сайдыг утсаар заналхийлжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг эрх бүхий албан тушаалтнууд аргагүй байдалд оруулж дээрэмдсэн хэргийн талаар мэдээлснийг бид шууд дамжуулсан.
"Суруга Монгол" ХХК-ийн ерөнхий захирал, Япон улсын иргэнийг тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд хар тамхины хэрэг тохож, газрыг нь дээрэмдсэн хэргээс улбаатай энэхүү үйл явдал ХЗДХ-ийн сайдын хэвлэлийн бага хурлаар улам өргөжиж байна. Цаашилбал, ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгээс УИХ руу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьснаар үргэлжлэх аж.
ХЗДХ-ийн сайдын гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийн талаар мэдээлнэ гэж мэдэгдсэний дараа дугаараа нууцалж заналхийлсэн хэрэг гарчээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Нэр, дугааргүй утаснаас над руу ярьж, заналхийлсэн асуудал байгаа. Би энэ дээр янз бүрийн зүйл яриад яахав. Олон нийтийн хяналтын дор энэхүү хэргүүд хурдан шуурхай явах байх гэж бодож байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.