СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-28

ЗХЖШ-ын даргыг өөрчилж, I орлогчийг нь томилохоор болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2019 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын чуулганд оролцсон 52 гишүүний 40-ийнх нь дэмжсэнээр ЗХЖШ-ын даргаар томилогдсон бөгөөд өмнөх Төрийн тэргүүн халаагаа өгөхийн өмнө 2021 оны зургадугаар сард дэслэгч генерал цол олгосон юм.

Түүний оронд . Бригадын генерал С.Ганбямба нь Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяртай ойр дотно харилцдаг, тиймдээ ч БХЯ-ныхаа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон. Түүгээр ч зогсохгүй ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалд ч томилуулсан хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярьдаг юм. С.Ганбямбыг 2021 оны есдүгээр сард ЗХЖШ-ын I орлогч даргаар томилж, арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бригадын генерал цол олгож байв.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг чөлөөлөгдөх болсноо мэдмэгц өрөөгөө сулласан хэмээн хамт олон нь ярьж буй бөгөөд С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилохоор болж буй тухай БХЯ-ныхан ярьж буй юм.

Уг нь ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдохоор тус яамны нөлөө бүхий албан тушаалтнууд зүтгэсэн ч амжилт олоогүй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.