Дулааны шугамын худагт засвар хийж байсан ажилчид түлэгджээ

Дулааны шугамын худагт засварын ажил хийх явцад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгджээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд хорооллын хашааны гаднах задгайд таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад

Энэ ослын тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны 20:13 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход таван ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг Нийслэлийн Яаралтай тусламжийн төв рүү авч явжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.