Зам дээр сууж байсан иргэн машинд мөргүүлж, амь насаа алджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю тауэрын урд замд “зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор биологийн дээж авч шинжилгээнд хүргүүлэн, амь хохирогчийг хэн болохыг болон маршрутыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.