СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-24

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурал болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар боллоо.

Тус хурлыг аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” сэдвийн хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эрдэм шинжилгээний хурлын удирдамжийг танилцуулах live мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт хийх тул эрдэмтэн багш, судлаач, шинжээчид, мэргэжилтэн, оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.