? LIVE: Сурагчдаа ялгаварлан гадуурхдаг 5-р сургуулийн ёс зүйгүй багшийг ажлаас нь халжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш сурагчдаа ялгаварлан гадуурхдаг, бэлэг сэлт нэхдэг, өгснийг нь илүүтэй анхаарч үздэг талаар зарим хэвлэл өчигдөр мэдээлсэн. Энэ асуудал болон багш нарын ёс зүйн зөрчлийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай товч ярилцлаа. ЕБС бүр дээр Ёс зүйн зөвлөл ажиллуулж байгаа ба ёс зүйн зөрчил гаргасан багшийг чөлөөлж, хариуцлага тооцож байгаа гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Тэрхүү багшийг чөлөөлсөн. Төрийн өмчийн 680 орчим сургуульд 760 мянган хүүхэд сурч байна. Сурагч бүрийг хянах боломжгүй. Иймд сургууль бүр дээр Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Хамгийн гол нь Ёс зүйн зөвлөл дээр хяналт сайн тавьж ажиллах ёстой. Энэ намар багш нар Багшийн тангараг өргөсөн. Тангаргаа зөрчсөн багш нарыг чөлөөлж, хариуцлага тооцож байгаа. Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа зөрчил жил тусам багасаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.