?LIVE: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Э.Цэндбаатарт хэвлэлээр хэлүүлэн барин машин өгөх хэрэг байна уу

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлийн гишүүд МУГТ Э.Цэндбаатарт Гавьяатын найран дээр нь машин өгнө гэж амласан ч одоог хүртэл өгөөгүй байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дараах тайлбарыг өглөө. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

-Э.Цэндбаатарын хувьд шигшээ багаас хөөгдсөн үе байсан. Хүнд хэцүү тэр цаг үед нь бид сэтгэлийн дэм болох үүднээс машин өгье гээд, Бридж группийн захирал Х.Ганхуягтай яриад, урьдчилгаанд нь 5,10 сая төгрөг шилжүүлсэн. Батламжийг нь гардуулсан. "Машин авах эрхийн бичиг чинь ирж байгаа шүү гэснээс машин чинь ирж байна" гээгүй. 

Мөнгө нь одоогоор бүрдээгүй байгаа. 5,10-аар нь өгч байгаа. Гэтэл Э.Цэндбаатар өөрөө бичдэг юм уу, бичүүлдэг юм уу "Нутгийн зөвлөл машинаа өгөхгүй байна" гээд удаа дараа бичээд, зарлаад байгаа. Бид өөртэй нь гурван удаа уулзсан, нөхцөл байдлыг тайлбарласан. "Жаахан хүлээгээрэй, мөнгө нь цуглаж байгаа" гэж хэлсэн. Бриджийн хүмүүстэй ч дэргэд нь утсаар ярьсан. Тэдний хувьд мөнгөө 100 хувь төлөөд ав гээд байгаа. 

Гэтэл өгөхгүй байна гэдэг зүйлийг удаа дараа яриад байгаа учир бид "Хэвлэлээр ингэн ингэн өгөх хэрэг байна уу" гэж хүртэл ярьсан байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.