ЦЕГ: Осол гаргасан иргэн "М" нь Бригадын генерал Р.Чингисийн охин гэдэг нь ташаа мэдээлэл

Энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт долоон тээврийн хэрэгсэл, хоёр хүүхэд мөргөсөн зам тээврийн осол гарсан.

Уг хэрэгт холбогдсон иргэн "М" гэгч нь Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийн охин гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Осол гаргасан иргэн "М"-ийн хамаарал бүхий этгээд нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилладаггүй худал, ташаа мэдээлэл болохыг залруулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.