ДХИС-ийн хойд талбайг иргэдэд нээлттэй болгох асуудлыг хөндөнө

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар Дотоод хэргийн Их сургуулийн удирдлагуудтай уулзаж зарим асуудлаар санал солилцлоо. 

Дотоод хэргийн Их сургуулийн зүгээс хойд талын агуулах байсан талбайг нийтийн эзэмшилд өгч, иргэдэд нээлттэй, ногоон байгууламжтай, амарч зугаалахад тохиромжтой талбай болгох боломжтой талаар хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Энэ бол маш зөв санаачилга. Уг асуудлыг миний бие дэмжиж, салбарын сайд, холбогдох удирдлагуудад хөндөж тавина. Иргэндээ ээлтэй, нээлттэй орчныг бүрдүүлэхийн төлөө зөв санаачилга гаргаж буй та бүхэнд баярласан, талархсанаа илэрхийлье гэлээ.

311454476 644343527256337 4587454949130696989 n

311658464 644346823922674 8226209843893260248 n

311147274 644343633922993 3203310881341687948 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.