СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батзандан хэргийг нь шалгаж буй мөрдөгчийг сүрдүүлж, дарамталжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзанданг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 232я дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Энэхүү шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Урвагчыг үзэн ядагч
1 жилийн өмнө
49.49.237.5

Урвагчыг Чингис хаан яадаг байсан бол

Зочин Зочин
1 жилийн өмнө
103.57.94.98

Хогийн шантаажчин!!! Ямарч үед шантаажны зангаа тавихгүй хүн шаар,хүн хог юмдаа. Төрөөс төрсөн тэрбумтан,хогийн попрогч, луйварлаж авсан мөнгөнийхөө төлөө одоо шоронд суух цаг нь ирлээ дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.