Шинэ цэргүүд тээвэрлэж явсан хилийн цэргийн ангийн автомашин онхолджээ

Хил хамгаалах байгууллагад хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон осол, зөрчил дахиад л гарлаа. Энэ удаа 2022 оны II ээлжээр хилийн цэргийн ангид хуваарилагдсан шинэ цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин өнөөдөр онхолджээ.

Хэнтий аймгаас цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж Дорнод аймгийн Матад сум дахь 0306 дугаар ангид хүргэхээр явж байсан аж. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан шалгаж буй гэнэ. гэнэ. Тухайн автомашинд шинээр татагдсан 17 цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан бөгөөд байна. 

Үүнээс гадна осол гарчээ. Тус ангийн жолооч, ахлах ахлагч С гэх 44 настай хүн том оврын ачааны автомашинд засвар, үйлчилгээ хийж байгаад дарагдаж нас барсан гэнэ.

Хилийн цэргийн анги байгууллагад сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд хоёр ч хүний амь үрэгдсэнд ХХЕГ-ын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн сайд дүгнэлт хийх цаг болсон бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.