СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-18

Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээр ажилласан. Энэ үеэр үйлчилгээ авч байгаа иргэд нь бухимдалтай, үйлчилгээний менежмент учир дутагдалтай, төлбөр тооцооны цогц системгүй, урт дараалалтай байжээ.

Тиймээс энэ асуудлыг шийдэх менежментийн шинэчлэл хийж, Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан юм.

Тус ажлын хэсгийг ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр ахалж, Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж,

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦХХХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн төлөөллүүд багтаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.