СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-17

Гал түймрийн аюулаас 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, ой хээрийн түймэр 1, аврах ажиллагааны 1 буюу нийт 39 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1455, ой, хээрийн түймэр 6, аврах ажиллагааны 168 буюу нийт 1629 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувиар өсчээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.