СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, нутгийн зүүн хагаст хүйтэн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Bayar Balgantseren /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2022.10.16/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус  хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй.  Шөнөдөө Хэнтийн уулсаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон , Улз, Халх голын хөндий болон  Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Аравдугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.