СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-15

Бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөх ажил амжилттай өрнөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болж өнгөрчээ.

Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ.

Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх,

Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.

Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.