Д.Амарбаясгалан: "Өргөө" амаржих газарт ЗГХЭГ-аас яаралтай шалгалт оруулна
"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн ёс суртахуунгүй үйлдэл болон нарийн мэргэжлийн 52 эмчийг ажлаас нь дарамтлан гаргасан гэх асуудлыг тус эмнэлгийн ҮЭХ-оос мэдээлсэн билээ. Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлсэн.
Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан ЭМ-ийн сайд С.Энхболд тушаал гаргаж "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг чөлөөлж Ц.Батболдыг томилжээ.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "NTV" телевизэд байр сууриа илэрхийлж, тус төрөх эмнэлэгт яаралтай шалгалт оруулахаа мэдэгджээ.
Тэрбээр:
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас яаралтай шалгалт оруулна. Өнөөдөр ажлын хэсэг байгуулаад шалгалт оруул гэсэн чиглэл өгсөн. Үнэхээр ажлаа явуулахын тулд ажлын байран дээр зөв шаардлага хандлагыг тавьж ажиллаж байсан захирлын ажлыг өөрчилсөн байх тохиолдолд бид эргэж харах ёстой. Ер нь төрийн аливаа түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларсан байгаа гэж үзэж байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.