СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Херсон мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлнэ гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Москвагаас томилогдсон удирдагч Владимир Сальдо энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ.

Түүний хэлснээр, Украины цэргийн хүчин тус бүс нутгийн олон хот, тэр дундаа Херсон, Новая Каховка зэрэг хоёр том хотыг өдөр бүр бөмбөгдөж байгаа аж. Тиймээс ноён Сальдо иргэдийг "өөрсдийгөө аврахын тулд" Орос руу явахыг уриалж, Кремлийн эрх баригчдаас тусламж хүссэн байна.

Тэгвэл ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин энэхүү арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэн, "Засгийн газар Херсон мужийн оршин суугчдыг бусад бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэхэд тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Бид хүн бүрийг үнэ төлбөргүй орон байр болон шаардлагатай бусад бүх зүйлээр хангана" гэж мэдэгджээ. Херсоноос явсан иргэдийн эхний хэсэг өнөөдөр Оросын Ростов мужид ирнэ гэж тус мужийн захирагч Василий Голубев мэдээлсэн юм.

билээ. Харин одоо Украины цэргүүд Херсон мужид хурдацтай урагшлан, баруун хойд хэсгийн зарим хотыг чөлөөлсөн бөгөөд нийслэл Херсонд ойртож байна. Харин Украины агаарын довтолгоо улсынхаа иргэдийг онилж байгаа гэх мэдээллийг Киевийн эрх баригчид эрс няцаажээ. 

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.