СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хөгжлийн харандаа экспо”, “Карьер экспо” амралтын өдрүүдэд болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн харандаа экспо” ес дэх жилдээ, “Карьер экспо” дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Дээрх экспо нь хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны мэдээллээр хангах, холбон зуучлах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой.

Энэ удаагийн экспо хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

Экспогоор хүүхдийн хөгжил, оролцооны 50 гаруй байгууллага, нээлттэй ажлын байраа танилцуулах 35 аж ахуй нэгж, залуучуудад зориулсан үйл ажиллагааг танилцуулах 10 гаруй байгууллага оролцохоос гадна хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан лекц гэх мэт үйл ажиллагаа болно. Хүүхэд багачууд, залуучууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.