СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Баасанцогтод 4.4 жил хорих ял оноож, хахууль авсан хоёр шүүгчийг торгов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байгаад өдгөө Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирлын албанд томилогдсон И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нээс эхлэн хаалттай хэлэлцлээ.

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан,

-Тус шүүхийн шүүгч байсан Д.Энхцэцэгийг мөн хуулийн 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан”,

-Өмгөөлөгч Б.Баасанцогтыг тус хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгсөн, 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн билээ.

-“Номин холдинг”-ийн хамаарал бүхий “Улаанбаатар импэкс” компанийн төлөөлөгч И.Галбуянд Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэж яллагдагчаар тооцсон байдаг.

Шүүх хурал өчигдөр 10.00 цагаас үргэлжилж, өмнөх өдөр нь ажлын цаг дууссантай холбоотойгоор түр завсарлуулаад байсан шүүгдэгч нарын эцсийн үгийг үргэлжлүүлэн сонсож дуусаад 16.50 цагийн үед шүүгч Б.Батболор гэм буруутай, эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон.

Улмаар 19.30 цагийн үед шүүгдэгч Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль өгч, авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Харин “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгажээ.

Гэм буруутай гэж үзсэн шүүгдэгч нарт ял шийтгэх хурлыг үргэлжлүүлэн хийгээд Б.Баасанцогтод дөрвөн жил дөрвөн сар хорих ял шийтгэжээ. Харин шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг 7.5 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.