СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын Засгийн газар газрын тосны салбарын ажилчдыг ажил хаялтаа зогсоохыг тушаажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Францын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ажилтнууд ажил хаялт зарласны улмаас шатахууны хомстол үүсэж, жолооч нар хэдэн км үргэлжилсэн урт дараалалд хүлээх шаардлагатай болжээ. Тэгвэл тус улсын Засгийн газар "ExxonMobil"-ийн үйлдвэрийн ажилчдыг ажилдаа эргэн орохыг тушааж, онцгой арга хэмжээ аваад байна.

Тодруулбал, Норманди дахь Порт Жеромын газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай боловсон хүчнийг албадан дуудсан гэж Францын Эрчим хүчний яам өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ. Ажил хаялтаас болж улс орны үндэсний аюулгүй байдал эрсдэлд орсон үед Засгийн газраас хэрэгжүүлэх боломжтой энэхүү арга хэмжээ нь ховор тохиолддог аж.

байна. Энэхүү ажил хаялт болон төлөвлөөгүй засварын ажлуудын улмаас газрын тос боловсруулах хүчин чадлын 60 гаруй хувь нь үйл ажиллагаагүй болсон бөгөөд бараг гурван шатахуун түгээх станц тутмын нэгийнх нь нийлүүлэлт хүндрэлтэй байгааг тус улсын Эрчим хүчний сайд Агнес Панниер-Руначер хэлжээ.

Газрын тосны компаниуд асар их хэмжээний ашиг орлого олж байхад ажилчид нь үнийн өсөлтийн улмаас хүнд хэцүү байдалд ороод байгаа тул тэдний цалинг нэмэгдүүлэхийг үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс шаардаж байгаа юм. Тэгвэл "TotalEnergies" компанийн менежерүүд ажил хаялт эхэлснээс хойш анх удаа лхагва гарагт үйлдвэрчний эвлэлүүдтэй уулзсан гэжээ.

Харин Францын хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох "FO" Засгийн газрын тушаалыг эсэргүүцэхээ мэдэгдээд, "Ажил хаялт бол хүний үндсэн эрх. Бид шууд шүүхэд хандахад бэлэн" хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.