СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Хакухо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцсан байна.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх нь Хакухо М.Даваажаргал юм. Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж, ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орон, шинэ замналаа үргэлжлүүлэх гэж буй.

Мэргэжлийн сумо бөхийн 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоож, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа түүгээр Хотын дарга бахархдагаа уламжилж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.