СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайвань жуулчдад хилээ нээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Сүүлийн хоёр жил зургаан сарын хугацаанд хилийн хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Тайванийн эрх баригчид өнөөдөр /2022.10.13/ цар тахлын бүх дүрэм журмаа цуцалж, жуулчдад хилээ бүрэн нээжээ.

Дэлхийн ихэнх улс орон жуулчдыг хилээрээ саадгүй нэвтрүүлж эхлээд байх үеэр Тайвань, Хонконг болон БНХАУ зорчигчдыг заавал тусгаарлалтад орохыг шаардаж байсан билээ. Тэгвэл одоо ба зарим орны иргэдийг нэвтрэхийг хориглосон хязгаарлалтыг цуцалсан байна.

Гэхдээ жуулчид хилээр нэвтэрсэн өдөртөө түргэвчилсэн шинжилгээ өгч, долоо хоногийн турш биеийн байдлаа ажиглах хэрэгтэй гэжээ. Мөн ажиглалтын хугацаанд гадагш гарахыг хүсвэл тухайн өдөр эсвэл өмнөх өдрийн шинжилгээгээр "Сөрөг" гарсан байх шаардлагатай аж.

Тайваниас гадна Хонконг өнгөрсөн сарын сүүлээр мөн ихэнх хязгаарлалтаа сулруулж, хилээ нээснээр зөвхөн эх газрын Хятад "Тэг Ковид" бодлогыг хатуу баримталж, хилээ хаасан хэвээр байгаа цөөхөн хэдэн орны нэг болоод байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.