СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Путины эцэг эхийн шарил дээр "Үхээсэй" гэсэн бичиг үлдээсэн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шарил дээр бичиг үлдээсэн Санкт-Петербург хотын оршин суугч 60 настай Ирина Цыбаневаг баривчилжээ. 

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Путины эцэг эхийн шарил дээр "Хүндэт эцэг эхчүүд ээ! Хүү чинь биеэ ёс зүйгүй авч явж байна. Түүхийн хичээлдээ суухгүй, ангийнхантайгаа зодолдож, сургуулийг бүхэлд нь дэлбэлнэ гэж сүрдүүлж байна. Арга хэмжээ аваарай" гэж эцэг эхийн харилцах дэвтэрт бичжээ.

"Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд "улс төр, үзэл суртлын үзэн ядалтын үндсэн дээр оршуулгын газрыг гутаан доромжлох" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалтын үр дүнд аравдугаар сарын 6-нд Цыбанева улс төр, үзэл суртлын үзэн ядалтад үндэслэн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд харшлах ёс суртахуунгүй үйлдэл гаргасан. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийг гутаан доромжилсон агуулгатай бичиг үлдээснээр оршуулгын газрыг бузарласан" хэмээн үзэж байгаагаа Санкт-Петербургийн шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

ОХУ-ын Эрүүгийн хуулийн 244-р зүйлийн 2.б-р хэсэгт хамаарах энэ заалтаар дээд тал нь таван жилийн ял оноодог ажээ 

Санкт-Петербург хотын Приморск дүүргийн шүүх түүний баривчлах хугацааг 72 цагаар сунгасан байна.


Цыбаневагийн хүү Максим Цыбанев:

-Оршуулгын газарт үлдээсэн бичигт чухам юу байсныг мэдэхгүй ч ээж уг бичигт "үхээсэй гэсэн хүслээ бичсэн" гэж хэлсэн. Ээж өнгөрсөн пүрэв гарагт оршуулгын газарт очсон гэсэн. Цагдаагийн ажилтан аравдугаар сарын 10 нд гэрт нь ирсэн. Ээж хаалгаа тайлахгүй их удсан. Гэтэл цагдаагийн ажилтан хаалгыг гаднаас нь онгойлголоо шүү гэхээр нь эцэстээ онгойлгосон. Тэгээд өчигдөр 15 цагийн орчимд ээжийг цагдаагийн 35-р хэлтэс рүү аваад явсан. Шөнө ээж залгаад нэгжлэг хийнэ гэж байна гэсэн. Бид шууд гэр лүү очтол юу ч байгаагүй. Нэгжлэг ч хийсэн шинжгүй байсан хэмээн "Медиазона" хэвлэлд ярьжээ. 

Ерөнхийлөгч Путины эцэг эхийн шарил Санкт-Петербургийн Серафимовын оршуулгын газар байдаг бөгөөд тэд 1998 болон 1999 онд нас баржээ. 

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ширмэнлантуу
1 жилийн өмнө
202.126.90.49

Яадаг мам бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.