СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израиль, Ливан улсууд тэнгисийн хилийн хэлэлцээрт хүрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Удаан хугацааны турш тэнгисийн хил, байгалийн хийн орднуудын талаар маргаантай байсан Израиль, Ливан улсууд тохиролцоонд хүрснийг хоёр талын эрх баригчид мэдээлжээ.

гэж Израилийн Ерөнхий сайд Яир Лапид хэлсэн байна. Тус хэлэлцээр нь "Израилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, эдийн засагт маань олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, манай хойд хилийн тогтвортой байдлыг хангана" гэж ноён Лапид мөн тэмдэглэжээ.

Харин Ливаны Ерөнхийлөгч Мишель Ауны ажлын албанаас гаргасан мэдэгдэлд, уг гэрээний хамгийн сүүлийн хувилбар нь "Ливаны шаардлагуудыг хангаж, байгалийн баялгаа хүртэх эрхийг нь хамгаалсан" гэсэн бөгөөд тохиролцооны талаар албан ёсоор зарлахаас өмнө дахин зөвлөлдөнө гэжээ.

Израилийн Кариш орд нь дэлхийн үйлдвэрлэлтэй харьцуулахад харьцангуй жижиг ч Украин дахь дайны улмаас эрчим хүчний үнэ өсөж, Европын орнууд Оросын газрын тос, байгалийн хийг орлуулах эх үүсвэр хайж байгаа энэ үед Барууны холбоотнуудынх нь хувьд таатай мэдээ юм.

Мөн эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн Ливан улс Кана ордоор дамжуулан олон тэрбум ам.долларын санхүүгийн сэргэлт авна гэж найдаж байна. Францын "TotalEnergies" компанийн төлөөлөгчид байгалийн хийн олборлолтын асуудлыг хэлэлцэхээр аль хэдийн Бейрут хотод хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.