СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс жуулчдад хилээ нээв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Япон улс гадаадын жуулчдад хилээ бүрэн нээжээ.

Зөвхөн бүлэг жуулчдыг хүлээж авахын зэрэгцээ өдөрт дээд тал нь 50 мянган хүнийг нэвтрүүлэх хязгаарлалт хэрэгжүүлж байсан тус улсын эрх баригчид коронавирусийн үеийн ихэнх дүрэм журмыг цуцалж, олон арван орны иргэдийн визгүй зорчих эрхийг сэргээсэн байна. Гэхдээ гадаадаас ирсэн аялагчид амны хаалт зүүж, халдвар хяналтын шаардлагуудыг дагаж мөрдөх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

ч жуулчдын тоо аажмаар өснө гэж эдийн засагчид үзэж байна. Түүнчлэн зочлолын салбар дахь хүний нөөцийн хомстол, цар тахлын дараах айдас түгшүүр зэрэг асуудал бэрхшээл дагуулах төлөвтэй байна. 

Японы Засгийн газар жуулчдын жилийн дундаж зардалд 5 тэрбум иен буюу 34.5 тэрбум ам.доллар татахаар зорьж байгааг ноён Кишида өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч 2023 он гэхэд гадаадын жуулчдын зардал ердөө 2.1 тэрбум иенд хүрч, 2025 он хүртэл "Ковид-19"-ийн өмнөх түвшнээс хэтрэхгүй гэж эдийн засагч Такахиде Киучи "Номура" судалгааны хүрээлэнгийн тайланд бичжээ. байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.