СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч Цай Ин Вэн: "Тайванийн бүрэн эрхт байдлын талаар буулт хийх боломжгүй"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн тус арлын бүрэн эрхт байдлын асуудлаар буулт хийх боломжгүй ч энх тайвныг сахин хамгаалахын тулд Хятадтай хамтран ажиллаж, "харилцан хүлээн зөвшөөрөх арга зам"-ыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Өнгөрөгч даваа гарагт тохиосон Үндэсний өдрийн баярын арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Цай "Тайванийн ард түмний санал нэгдэж буй зүйл бол бүрэн эрхт байдал, ардчилсан, чөлөөт амьдралын хэв маягаа хамгаалах явдал. Үүнд буулт хийх ямар ч боломжгүй" хэмээсэн байна. Энэхүү арга хэмжээнд Тайваньтай бүрэн дипломат харилцаатай 14 улсын нэг болох Палаугийн Ерөнхийлөгч, АНУ-ын Конгрессын гишүүн Эдди Бернис Жонсон зэрэг олон улсын зочид оролцжээ.

Хатагтай Цай Ин Вэн үргэлжлүүлэн Тайванийг дэлхийн ардчиллын "чухал бэлгэ тэмдэг" гээд, Түүнчлэн, Тайвань үндэсний батлан ​​хамгаалах чадавхаа бэхжүүлж, нарийн тусгалтай зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байгааг цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа БНХАУ цэргийн дарамт шахалт үзүүлэх тактикаа эрчимжүүлж, Тайванийн хоолойн гол шугамаар сөнөөгч онгоцнуудаа илгээх болсон. Тус улсын дарга Ши Жиньпин Хятад, Тайванийг "дахин нэгтгэх" нь гарцаагүй явдал гэж мэдэгдэн, хүч хэрэглэх боломжтойг ч хэлсэн.

Тэгвэл Тайванийн Батлан ​​хамгаалахын сайд тус арлын агаарын орон зайд нэвтэрсэн Хятадын сөнөөгч эсвэл нисгэгчгүй онгоцыг "анхны цохилт" гэж үзэхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Бээжингийн цэргийн үйл ажиллагааны хариуд хамгаалалтаа эрчимжүүлэхийг эрмэлзэж буй Тайпэйн эрх баригчид зайлшгүй шаардлагатай цэргийн сургалт, бэлтгэлийнхээ хугацааг уртасгах эсэхийг хэлэлцэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.