Засаг дарга Э.Болормаа нүүдлийн шувуу шиг амьдарч байна
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдоход нь "Анхны эмэгтэй Засаг дарга", "Колумбийн их сургуулийн төгсөгч Засаг дарга боллоо" гэхчлэн ам сайтай байсан нь саяхан.
Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, Ховд нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх нь түүнд засгаас өгсөн өндөр их даалгавар. Гэтэл Засаг дарга Э.Болормаа нь нийслэл рүү байсхийгээд л явчихдаг нь Ховдыг удирдлагагүй болоход хүргээд байна хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үгээ хэлж байна.
Ямар сайндаа л "Засаг дарга маань амралтын өдрөөр л Улаанбаатар руу нисчих юм. Ховд-УБ-ын хооронд нүүдлийн шувуу шиг л амьдарч байна даа. Бид яваандаа ажил төрлөө Улаанбаатар хотод очиж шийдүүлдэг болох нь" хэмээн халаглаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.