Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Ub winter sale” төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Софт” ХХК хамтран “Ub winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

6343a8728c81e851e4148b6b

Төслийн хүрээнд талууд

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах
  • Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах
  • Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг төсөл 2022-2025 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.

6343a86a8c81e851e4148b6a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.