Ирэх сарын 1-нээс торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг хот руу нэвтрүүлэхгүй

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болжээ.

Товчоодыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусжээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгоно. Бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болно.

Мөн ингэснээр Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болох юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.