Сэлэнгэ аймагт нүдний өвчлөлийг бууруулахад Канад эмч нар хамтран ажиллана

Сэлэнгэ аймагт нүдний өвчлөлийг бууруулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжихэд Канад эмч нарын баг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй 5 жил хамтран ажиллахаар боллоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллаад буцлаа. Тэд өнгөрсөн зун 7-р сард хийсэн урьдчилсан үзлэгээр оношлогдсон нүдний болорын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд хагалгаа хийхээр төлөвлөн ажилласан аж.

e1a333a8ba00a34d8005c15ef7f849b3

Энэ удаа Канад, Монгол эмч нарын үзлэгт дахин хамрагдсан иргэдээс 87 иргэн үнэ төлбөргүй нүдний хагалгаанд оржээ.  

Төслийн удирдагч, нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс:

-Бид цаашид олон жилээр гэрээний дагуу хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэг нар маш их үүрэг гүйцэтгэж байна хэмээв.

ee2ca2d43d4062c36c03b607651c5f88

Энэхүү Канад-Монгол 23 хүний бүрэлдэхүүнтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 01-07-ны өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар суманд ажиллахдаа маш их завгүй ажилласан бөгөөд нэлээд хэдэн төвөгтэй мас заслуудыг хийсэн байна.

Үүгээр тус багийнханы Сэлэнгэ аймагт хийх 2022 оны үйл ажиллагаа дуусч байгаа аж.

831ed4a82e74f191cf14c7b9979afcbe

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.