Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан өдөрлөгт оролцов.

Тэрбээр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархал илэрхийлэв.

Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэнийг тодотгов.

Цаашид удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зэрэгт анхаарах, тарьц, суулгацын нөөцийг улам нэмэх, аж ахуйн нэгжүүдийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сайн туршлага, шилдэг технологи, инновац нэвтрүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. A01503BA 5F96 487B BE1B 23605F6405F2

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчдыг модлог ургамлын тарьцыг бортогонд үрээр ургуулах арга зүйн сургалтад хамруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, “НҮБ-ын нийгэмлэг” НҮТББ-тай хамтран “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөр зохион байгуулсан.

Энэ хөтөлбөрийн шилдэг хоёр оролцогчийг ирэх саруудад Арабын Бүгд Найрамдах Египет Улс болон Канад Улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын XXVII бага хурал, Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын XV бага хуралд оролцох эрхээр шагнасныг гардуулав.

9B819E84 12F8 427B 8CBF F0E770D27B83
 Монгол Улсын Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллага, бордоо үйлдвэрлэгчид, ойн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн-худалдаанд оролцогсдын төлөөлөлтэй уулзлаа.

Өнөөдрөөс эхлэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд www.modlog.mn цахим биржээр дамжуулан тарьц, суулгацаа зарах, худалдан авах боломжтой болсныг Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Бямбасүрэн танилцуулав.

881E5A8C E0BE 4799 9880 6D61550D1B62

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ, МУИС-ийн “Экологийн боловсролын төв” хамтран зохион байгууллаа.

B5478A98 ADEA 4572 99D9 C8CED052663F

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.