Орхон аймгийн 56 мянган иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад оролцжээ

Орхон аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд аймгийн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.

 68B7CAD9 040A 4467 B40B 7E2436B15515 76uxcxchitwkib48g7q2tkguhmmkcxfcqo1kv906beo

Орхон аймаг нь 26 мянган өрхийн 102 мянга гаруй иргэнтэй бөгөөд 56 мянга гаруй иргэн 12 аюулгүй талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо. Ингэснээр иж бүрэн сургуулийн хамгийн олон иргэн хамрагдсан түүхэн амжилтыг тогтоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1464261F EBAA 4456 85F1 0FF1904C5C04 1024x768

310864128 2306645342823713 784770011555270390 n 1024x768

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.