СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-08

Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулж буй “Эртэч Монгол” усанд сэлэлтийн аян амжилттай хэрэгжлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд “100 бүтээлч ажил” аян өрнөж байна.

Аяны хүрээнд Спорт цогцолборын хамт олон 15 бүтээлч ажил төлөвлөснөөс ес нь амжилттай хэрэгжжээ. Тус цогцолбор хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлсний нэг нь “Эртэч Монгол” усанд сэлэлтийн аян юм. Уурхайчдыг идэвхтэй хөдөлгөөнд уриалсан тус аян гурван сарын турш явагдсан.

“Эртэч Монгол” усан сэлэлтийн аяныг энэ улирлаас үргэлжлүүлэн тус спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, нэгнээсээ суралцах, сайшаан урамшуулах зорилготой “Хобби” аян болон Спорт цогцолборын эмэгтэйчүүд дунд жин хасах уралдаан зарлаж, амжилттай хэрэгжүүлсэн байна.

гэж Бүтээмжийн мэргэжилтэн Ч.Бадамгарав онцоллоо. Мөн үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд өглөөний 10:00, өдрийн 15:00 цагт ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх ажлыг Спорт цогцолборын хамт олон амжилттай зохион байгуулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
124.158.119.10

Gaihaltai bayar hurgie

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.