ХУД-ийн 10 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орно

Эко дүүргийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжин дүүргийн 10 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад оруулна.

Энэ ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хаан банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дүүргийн 12 дугаар хороонд 3х3 сагсан бөмбөгийн шинэ талбайг ашиглалтад оруулсан.

Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,2,12,17,21 дүгээр хороодод 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсон бөгөөд үргэлжлүүлэн дүүргийн 9,13,14,21 дүгээр хороодод 3х3 сагсан бөмбөгийн шинэ талбай тус тус ашиглалтад орно.

IMG 2424 1920x1280

302658681 467732805401024 1192566609655246272 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.