Өнөөдөр манай гурван жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (10.6) албан ёсоор эхэллээ. 

ДАШТ-ий эхний өдөр уламжлал ёсоор хамгийн хөнгөн жин болох эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нарын дөрвөн бөх зодоглолоо. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60кг жинд зодоглосон Э.Ариунболд урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртсэнээр манай баг медалийн чанараар ДАШТ-д оролцож буй 82 орноос 2-р байрт эрэмбэлэгдэх боллоо. Медалийн хүснэгтийг Японы баг, тамирчид хоёр алтан медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлж байна. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах тамирчид өрсөлдөнө. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд: 

  • В хэсэгт өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Бахрейн, Египетийн тамирчдын ялсантай нь хүч үзнэ. 
  • D хэсэгт 2017 оны мастерсийн аварга Г.Хэрлэн эхний тойрогт Францын Хаер Валидтай хүч үзэх оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

  • Б.Хорлоодой эхний тойрогт гоц мөргөж улмаар тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй энэ жилийн Унгар, Анталя их дуулгуудын аварга Унгарын Пупп Рекатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.