"Запорожье" АЦС-ыг ОХУ-ын төрийн өмч болгожээ

Ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд хэсгийн Энергодар хотод орших "Запорожье" атомын цахилгаан станцын бүх байгууламжийг ОХУ-ын төрийн өмчийн жагсаалтад оруулах зарлиг гаргажээ.

Өнгөрөгч лхагва гарагт нийтлэгдсэн уг тогтоолд "Оросын Засгийн газар Запорожье атомын цахилгаан станц болон түүний үйл ажиллагаанд шаардлагатай бусад байгууламжийг холбооны эзэмшилд оруулах арга хэмжээ авна" гэжээ. Ерөнхийлөгч Путин мөн "Запорожье" АЦС-ыг хариуцсан холбооны нэгдсэн компани байгуулж, хөрөнгийнх нь аюулгүй байдлыг хангахыг Засгийн газарт даалгасан байна.

166545 1 large

Түүнчлэн, тус станц болон ажилчдад нь өнгөрөгч есдүгээр сарын 30-наас өмнө олгосон зөвшөөрлийг ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу шинээр олгох хүртэл хүчинтэй байлгах аж. Мөн "Балаково" АЦС-ын Ерөнхий инженер асан Олег Романенко "Запорожье" АЦС-ын ашиглалтын компанийг удирдана гэж Оросын төрийн мэдлийн "Росэнергоатом" компани мэдэгджээ.

Харин Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Мариано Гросси тус станцын ойролцоох цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын бүс байгуулах асуудлыг хэлэлцэхээр Украины нийслэл Киевийг зориод байна.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.