? Ч.Гантулга: УЦС барихыг эсэргүүцсэн иргэд Ц.Сосорбарам гуайг 2-3 удаа зодсон, гарыг нь хугалсан
Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамрах “Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалтыг байгаль орчныг хамгаалдаг сэтгүүлчдийн зүгээс зохион байгуулсан. Уг уулзалтад төсөл хэрэгжүүлэгч нэгжээс төслөө товч танилцуулсан.
Уулзалтын үеэр сэтгүүлчид төслийг багийнхнаас сонирхсон асуултаа асууж, хариулт авав.
-Та бүхэн нутгийн иргэдэд асуудлаа сайтар танилцуулсан уу. Нийгмийг талцуулаад байна?
Төсөл хэрэгжүүлэгч багийн зохицуулагч Ч.Гантулга:
-Төслийн талаар, ач холбогдол, хор хохирол, хийх ажил гээд бүх талын мэдээллийг малчдад тухай бүрд нь өгч ажилласан. Монгол Улсын зөвлөх инженер Ц.Сосорбарам байгаль орчны талаар зөндөө олон мэдээлэл өгсөн. Мэдээлэл аваагүй гэж яриад байгаа цөөн тооны иргэд бий. Тэд мэдээлэл авахыг хүсдэггүй. Үймээн самуун гаргаж, хурал цуглаан тараадаг. Газар дээр нь бид зөндөө ажилласан.
Ц.Сосорбарам гуайг 2-3 удаа зодсон, гарыг нь хугалсан. Олон зүйл болдог...
Бүгд биш. Иргэдийн 70 гаруй хувь баруун бүсийн эрчим хүчийг сайжруулах ёстой, төсөл улс оронд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нөхөн олговрын хэмжээг авч гэрээ байгуулж ажиллахад бэлэн байдаг. 20 гаруй хувь нь эргэлзэж байгаа. Мөнгө ч авахгүй, гэрээ ч байгуулахгүй, энэ нутгаас нүүхгүй гэсэн 5 хувь бий.
Хөдөө орон нутгийн телевиз, сонин, цахим орчинд бүтэн жилийн хугацаанд мэдээллийг хангалттай өгсөн. Иргэд мэддэг.
Өчигдөр болсон үйл явдлыг та бүхэн харсан байх. Лайв хийгээд сошиал орчинд цацахдаа мэргэшсэн хүмүүс.
2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газар шийдвэр гаргаж УЦС барих газарт оршин сууж буй иргэн бүрт /1241 иргэн/ 15,2 сая төгрөгийн нөхөн олговор олгож эхэлсэн.
Төр сонсож байна, хэлсэн амандаа хүрч байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.