Төрийн өмчийн 6 их сургуулийн дундын удирдах зөвлөл анх удаа хуралдав

Төрийн өмчийн 6 их сургууль 2021 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Дээд боловсролын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага, сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршил зэргийг харгалзан төрийн өмчийн 6 их сургууль дундын Удирдах зөвлөлтэй болж байгаа юм. Энэхүү дундын Удирдах зөвлөлийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажиллаж байна.

311130996 195084979568105 9213534790109472585 n

Их, дээд сургуулиудын засаглалыг шинэчлэхдээ олон улсын чиг хандлага, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөгөө болох “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай. Мөн стратеги төлөвлөгөө сайжруулах, манлайллыг дээшлүүлэх, бүтэц зохион байгуулалтын дизайн хийх зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

311064295 195084969568106 5322467564693998985 n

Их сургуулийг хөгжүүлэх замын зураглалын зөвлөмж нь:

  • Цахим шилжилт /Цахим шилжилтийн давуу талыг ашиглан дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэх/
  • Оюутан-төвт /Оюутан, сурагчдыг их сургуулийн бүхий л үйл ажиллагааны төвд тавих/
  • Суралцахуй /Тэдний сурах нөхцөл бололцоог өргөтгөх/
  • Авьяас /Сурах хүсэл эрмэлзлийг татах, авьяасыг хөгжүүлэх/
  • Хувь хүнд чиглэсэн /Оюутан нэг бүр суралцахуйн траектороо өөрөө тодорхойлох эрхийг хангах/ байх талаар санал солилцлоо.

311156945 195085049568098 4063896382234251404 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.