Хөвсгөл, Увс нуурыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газарт бүртгүүлсэн батламжийг гардууллаа

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16-р хурал болж байна. Тус сүлжээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Казахстан зэрэг долоон орон багтдаг.

Энэ удаагийн хурлаар Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн хил дамнасан шим мандлын нөөц газарт, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрт бүртгүүлсэн батламжийг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн захирал Шахбаз Хан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд гардуулав.

Хөвсгөл нуурыг шим мандлын хөтөлбөрт бүртгэснээр нуур орчмын 1.7 сая га газрыг хамгаалж, экосистемийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд ЮНЕСКО-гоос дэмжлэг үзүүлэх юм.

Манай улс 2022 онд Онон Балжийн байгалийн цогцолбор газрын Шим мандлын нөөц газрын хөтөлбөрт бүрттгүүлэхээр материалаа долоо хоногийн өмнө илгээсэн. 2023 онд Хар ус нуурыг Шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхээр бэлтгэл хангаж байгаа юм байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.