Запорожье дэх хүмүүнлэгийн цуваа пуужинд өртөж, 23 хүн амиа алджээ

Украины өмнөд хэсгийн Запорожье мужид энгийн иргэдийг тээвэрлэж явсан хүмүүнлэгийн цувааг Оросын цэргүүд бөмбөгдсөний улмаас 23 хүн амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдэв.

бөгөөд энгийн иргэд төрөл төрөгсдөө авч явахаар төлөвлөж байжээ. Тэгвэл тус мужийн амбан захирагч Александр Старух "Дайснууд бүс нутгийн төвийн захад пуужингийн цохилт өгсөн" гэж олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн ба одоо ослын газарт эмч, аврах багийнхан ажиллаж байгаа аж.

photo1664516701 e1664519651413

Харин Москвагаас томилсон бүс нутгийн албан тушаалтан Владимир Рогов уг халдлагыг "Украины дайчид" үйлдсэн гэж буруушаасан бөгөөд мөн адил 23 хүн амиа алдсан гэж тэмдэглэснийг Оросын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт өнөөдөр /2022.09.30/ гарын үсэг зурсан бөгөөд эдгээр хоёр муж болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг ОХУ-д албан ёсоор нэгтгэхээр зэхэж байна.

d0f94e05 0250 415b 8650 adf84b1097e0 1024x768

61914b04 95a3 456c ae00 d9224591acf5 1 1024x768

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.