СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 66 дугаар чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо энэ 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд болж буй ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 66 дугаар чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.

Тус чуулганаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэнэ.

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав энэ 9 дүгээр сарын 27-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд манай улсын байр суурийг танилцуулж үг хэлсэн байна. Түүнчлэн манай төлөөлөгчид Цөмийн эрчим хүчний газар, Баталгааны газар, Техникийн хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй уулзаж,

Тус чуулганы үеэр цөмийн болон цацрагийн хяналт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн технологийн салбарын мэргэжлийн сургалт, семинар, мөн хорт хавдартай тэмцэх тэмцэх хүрээнд “Итгэл найдварын туяа” сэдвийн дор шинжлэх ухааны форум зохион байгуулагдах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.