СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-21

🔴LIVE: “И-Монголиа”-гаас авдаг 74 тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

-Манай улсад замын түгжрэлээс гадна хүнд суртлын түгжрэл бий болчихсон. Энэ түгжээг тайлах цаг нь болсон.

Үүнд:

-Иргэний үнэмлэх
-Жолооны үнэмлэх
-Төрсний гэрчилгээ
-Гэрлэсний гэрчилгээ                                                                                  -
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт
-НДШ төлөлт
-Нас барсны тодорхойлолт гэхчлэн 74 тооны лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй. Хэрэв аль нэг төрийн байгууллага, алба хаагчид шаардвал иргэний гомдол мэдээлэл хүлээн авдаг 1111 төвд мэдээлж болно. Бид гомдлын дагуу ажиллаж, шалгана гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.